1. И-Сим суулгах
Та Амарсим-ээ суулгахдаа дараах тохиргоог хийгээрэй.
- Та утасныхаа Settings цэс рүү ороод Connections цэс рүү орно.
- Connections цэсэнд Sim manager цэс рүү нэвтэрнэ.
- Sim manager цэсэнд Add eSIM цэс рүү оронгууд И сим суулгах цэс гарч ирэх бөгөөд Use QR code гэсэн цэсийг дарж ороход Set Up Mobile Service гэсэн бичиг гарч ирэх бө дахин Use QR code цэсийг сонгож ороход таны утасны камер ажиллаж QR код уншуулаад Амарсим маань ажиллахад бэлэн боллоо гэсэн үг юм. Хэрвээ та утсан дээрээ хадгалж авсан бол Open photos цэсийг дарж утасныхаа Photos хэсэг рүү орж хадгалсан QR кодоо оруулахад болно.
- Add eSIM цэс рүү ормогц Scan QR code from service provider дээр дармагц таны камер нээгдэх бөгөөд таньд илгээсэн QR кодыг утасныхаа камераар уншуулна.
Уншуулсны дараа Add Data eSim гэж гарч ирэхэд Add товчийг дарсныг дараа Done товчийг дарсанаар утсанд нь и сим танигдаж ашиглахад бэлэн болно.
2. И-симнийхээ дата тохиргоог идэвхижүүлэх
Амарсимээ утсандаа суулгасны дараа датагаа ашиглахын тулд утасныхаа Settings цэс рүү ороод Connections цэс рүү ороод Sim manager цэс рүү нэвтэрнэ.
Нэвтэрч ороод Mobile Data дээр дарr Амарсим-н датаг ашиглах тохиргоог хийнэ.
3. Data Roaming тохиргоог идэвхижүүлэх
Таны утас зарим тохиолдолд гадаадад ашиглах тохиргоог хийгдээгүй байдаг бөгөөд гадаадад и сим-ээ ашиглахын тулд утсаа гадаадад ашиглах тохиргоонд тохируулах шаардлагатай байдаг. Ингэхийн тулд:
А. Утасныхаа Settings рүү орж Connections цэсний Mobile Networks цэс рүү орж Data Roaming тохиргоог идэвхижүүлэх шаардлагатай.
Эдгээр үе шатны дараа та и симээ бүрэн ашиглах боломжтой болно.