1-р алхам. QR код уншуулж худалдаж авсан АмарСим-ээ утсандаа суулгах
Та Амарсим-ээ суулгахдаа дараах тохиргоог хийгээрэй.
- Та утасныхаа Settings цэс рүү ороод Cellular цэс рүү орно.
- Cellular цэсэнд Add eSIM цэс рүү нэвтэрнэ.
- Add eSIM цэс рүү оронгууд И сим суулгах цэс гарч ирэх бөгөөд Use QR code гэсэн цэсийг дарж ороход Set Up Mobile Service гэсэн бичиг гарч ирэх бө дахин Use QR code цэсийг сонгож ороход таны утасны камер ажиллаж QR код уншуулаад Амарсим маань ажиллахад бэлэн боллоо гэсэн үг юм. Хэрвээ та утсан дээрээ хадгалж авсан бол Open photos цэсийг дарж утасныхаа Photos хэсэг рүү орж хадгалсан QR кодоо оруулахад болно.
- QR таниулсаны дараа И Симээ идэвхижүүлнэ. Activate eSIM гэсэн бичиг гарч ирэх бөгөөд Continue товчийг дарж и симээ ашиглахад бэлэн болгоно.
2-р алхам. Утсандаа суулгасан Амарсимээ идэвхижүүлнэ.
Та утсандаа Амарсимээ суулгасны дараа Cellular Plan Labels гэсэн цэс гарч ирвэл Secondary буюу доод талын сонголтыг хийж Done Товчийг дарж симээ идэвхижүүлж дуусах юм.
3-р алхам. Data Roaming тохиргоо идэвхитэй эсэхийг шалгах
Та Амарсимээ утсандаа суулгасан хэдий ч дата нь орохгүй, ажиллахгүй байвал утасныхаа Data Roaming цэсийг идэвхижүүлэх хэрэгтэй. Энэ нь таныг гадаадад аялахад датагаа ашиглахад зориулсан тохиргоо юм.
Data Roaming цэсээ идэвхижүүлсэн эсэхийг шалгахдаа:
Утасныхаа Settings цэс рүү орж Cellular руу ороод Amarsim гэсэн нэртэй симээ сонгож ороод Data Roaming гэсэн товчийг идэвхижүүлнэ.
Хэрвээ и сим ажиллахгүй байвал та дараах зүйлсийг хийгээд үзээрэй.
- eSIM дэмжлэгийг шалгах: Утсандаа (Settings > Cellular > Add Cellular Plan эсвэл түүнтэй адилтгах цэс) eSIM дэмждэг эсэхийг шалга. Төхөөрөмж eSIM-г дэмжихгүй бол оператороос тусламж авна уу.