ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ерөнхий зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь amarsim.mn вэб сайтаар дамжуулан eSIM үйлчилгээ авахтай холбоотой хэрэглэгч болон amarsim.mn вэб сайт хоорондын харилцааг зохицуулна. Хэрэглэгч eSIM үйлчилгээг авахын өмнө энэхүү Нөхцөлийг анхааралтай уншиж, зөвшөөрсөн байна. Вэб сайтаар үйлчилгээ авах, захиалга өгөх, эсвэл eSIM идэвхжүүлэх нь уг  нөхцөлийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ.

1. eSIM үйлчилгээний тодорхойлолт

  • eSIM нь биет SIM карт шаардлагагүй, дижитал хэлбэрийн SIM карт бөгөөд вэб сайтаар дамжуулан QR код ашиглан гадаад улсад дата үйлчилгээ ашиглах боломжийг олгодог технологи юм.
  • eSIM үйлчилгээ нь гадаад улсад дата ашиглах (2G/3G/4G/5G) үйлчилгээг хамарна.
  • eSIM-г зөвхөн eSIM технологийг дэмждэг төхөөрөмж дээр (жишээ: iPhone XS ба түүнээс хойш, Samsung Galaxy S20 ба түүнээс хойш) ашиглана.

2. Үйлчилгээ авахад тавигдах шаардлага

2.1. Төхөөрөмжийн нийцтэй байдал: Хэрэглэгчийн утас eSIM-г дэмждэг байх ёстой. Шалгахын тулд *#06# дугаарт залгаж, EID код гарч ирвэл тухайн утас eSIM-г дэмждэг гэдгийн харуулна.
2.2. Интернет холболт: eSIM идэвхжүүлэхэд Wi-Fi холболт эсвэл утасныхаа дата холболтыг идэвхижүүлсэн байхшаардлагатай.
2.3. Бүртгэл: Хэрэглэгч amarsim.mn вэб сайтад бүртгүүлсэнээр тус үйлчилгээг ашиглах боломжтой болно. 

3. Хэрэглэгчийн үүрэг

  • Таньд илгээсэн дата үйлчилгээний QR кодыг бусадтай хуваалцахгүй, нууцлалыг хадгална.
  • Хувийн мэдээллийг үнэн зөв оруулсанаар таньд гадаадад ашиглах дата и-симний мэдээлэл үнэн зөв очих боломжтой гэдгийг анхаарна уу 
  • eSIM идэвхжүүлэхэд таны гар утас интернет холболттой /Wifi холболт эсвэл гар утасны датаг идэвхижүүлсэн/ байх шаардлагатай.

6. Үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага

  • Дата сим ашиглах QR кодыг хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаяг руу эсвэл QR кодын линкийг хэрэглэгчийн бүртгүүлсэн гар утас руу илгээнэ.
  • eSIM үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангана.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хамгаална.
  • Вэб сайтын мэдээлэл, үнэ,, хугацааны үнэн зөв байдлыг хариуцна.

7. Нууцлал ба аюулгүй байдал

  • Хэрэглэгчийн имэйл хаяг, гар утасны дугаар, төлбөрийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана.
  • Вэб сайт нь зөвшөөрөлгүй хандлагаас хамгаалагдсан бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

8. Гомдол, маргаан шийдвэрлэх

  • Хэрэглэгч үйлчилгээний талаар санал, гомдлоо  info@amarsim.mn, 90086022 дугаарт холбогдох эсвэл Viber, WhatsApp, Wechat, Telegram үйлчилгээгээр илгээнэ.

10. Холбоо барих

  • Лавлах дугаар: +976-90086022
  • Вэбсайт: www.amarsim.mn
  • Имэйл: info@amarsim.mn
Scroll to Top