АМАРСИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУЛТ ХАРИУЛТ
1. И-СИМ гэж юу вэ?
Хариулт: И-СИМ (eSIM) нь физик SIM картын оронд гар утасны дотор суулгагдсан цахим SIM юм. Та и-СИМ ашиглан гадаадад интернэтэд холбогдох боломжтой бөгөөд нэмэлт SIM карт солих шаардлагагүй.
2. Ямар төхөөрөмжүүд и-СИМ дэмждэг вэ?
Хариулт: Шинэ үеийн гар утас, таблет, ухаалаг цагнууд (iPhone XS болон түүнээс дээш, Samsung Galaxy S20 болон түүнээс дээш гэх мэт) и-СИМ дэмждэг. Та төхөөрөмжийнхөө тохиргоо дотроос “eSIM support” байгаа эсэхийг шалгаж болно.
iPhone
Apple 2018 оноос хойш eSIM технологийг нэвтрүүлсэн бөгөөд iPhone XS-ээс хойшхи бүх загварууд eSIM-г дэмждэг


Samsung утас

3. И-СИМ-ийг хэрхэн идэвхжүүлэх вэ?
Хариулт:
- www.amarsim.mn хаяг болон сошл хуудсаар хандаж И-СИМ QR код авна.
- Гар утасныхаа тохиргоо > Гар утасны сүлжээ хэсэгт орно.
- “eSIM нэмэх” буюу “Add eSIM” товч дарна.
- QR кодыг уншуулна.
- Холболтоо идэвхжүүлнэ.
4. И-СИМ-г Монголд ашиглаж болох уу?
Хариулт: Манай и-СИМ үйлчилгээ нь гадаад улс орнуудад зорчсон аялагчдад зориулсан. Монголд ашиглахад боломжгүй бөгөөд та гадаадад аялахаасаа өмнө утсандаа суулгах шаардлагатай
5. Гадаад улсад и-СИМ ашиглахад роумингийн төлбөр тооцогдох уу?
Хариулт: Үгүй. Та тухайн улсын сүлжээг ашигладаг тул уламжлалт роумингийн өндөр төлбөр гарахгүй. Манай багцууд нь урьдчилан төлсөн, хямд үнэтэй, хэрэглээний хяналт сайтайгаараа давуу талтай
6. И-СИМ багцыг хэрхэн худалдаж авах вэ?
- Чатаар эсвэл Вэбсайт дээрээс хүссэн улс, хугацаа, дата хэмжээгээ сонгоно.
- Төлбөрөө төлсний дараа танд и-СИМ QR код илгээнэ.
- QR кодыг уншуулаад шууд ашиглаж эхэлнэ.
7. QR кодоо устгасан/алдаж гээсэн бол яах вэ?
Хариулт: Манай хэрэглэгчийн дэмжлэгтэй холбогдож, захиалгын дугаараа өгснөөр дахин и-СИМ илгээж өгнө.
8. И-СИМ хэр удаан хүчинтэй вэ?
Хариулт: Багцын хугацаанаас хамаарна. Жишээ нь 7 хоногийн багц бол 7 хоногийн дотор идэвхтэй байна. Хугацаа дуусмагц автоматаар идэвхгүй болно.
9. Би 2 SIM зэрэг ашиглаж чадах уу?
Хариулт: Тийм. Ихэнх и-СИМ дэмждэг гар утаснууд нэгэн зэрэг физик SIM ба и-СИМ ашиглах боломжтой. Та үндсэн дугаараа хадгалж, и-СИМ-ээр дата хэрэглэж болно.
10. Асуудал гарвал хаана хандах вэ?
Хариулт: Та манай Facebook хаяг рууруу холбогдож болно. Мөн info@amarsim.mn хаягаар имэйл бичих8 90086022 утсаар лавлах боломжтой.